2025 ОНЫ 05 САРЫН 20
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аялал жуулчлалын бодлого, стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр "Аялал жуулчлал ба соёл" сэдвийн хүрээнд Монгол Улсад 05 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Дэлхийн хэмжээнд 2024 оны байдлаар аялал жуулчлалын салбар 10.9 их наяд ам.доллар буюу ДНБ-ий 10%-ийг бүрдүүлж, 340 сая орчим ажлын байрыг дэмжиж байна. Харин Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрч дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын олон янз байдал, байгалийн баялаг нөөц нь соёлын аялагчдын анхаарлыг илүү татдагаараа давуу талтай.
Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, олон улсын судалгаанд тулгуурлан, өөрийн орны давуу тал, нөөц бололцоогоо бүрэн тодорхойлж, “Монголын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсруулсан. Стратегийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын орлого оруулах зорилт тавин ажиллаж байна.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт