Чинбатын Номин
Хуваалцах
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий зөвлөх байгууллагуудын нэг “Бостон консалтинг” групп, "Go Mongolia" Үндэсний брэндийг хөгжүүлэх хүрээнд “Эдэльман” групптэй хамтран ажиллаж байгаа билээ.
- “Бостон консалтинг” группийн захирал Жейми Карр “Аялал жуулчлалын үндэсний хөгжлийн стратеги”
- Эдэльман компанийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Бүтээлч захирал Тим Грин “Go Mongolia 2.0” үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулах нэгдсэн стратеги
- “Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн төлөөлөгч аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн талаар тус тус салбарын төлөөлөгчид болон хүндэт зочдодоо танилцууллаа.
📍“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги"-ийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын экспортыг бий болгож, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх зорилго тавиад байна. Энэхүү аялал жуулчлалын стратегийн эрхэм зорилго бол “Монгол Улсыг байгаль, адал явдал, соёлын өв, амарлихуйн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэх газар болгон тогтвортой хөгжүүлж, сурталчлах” юм.
\
🔹Монгол Улс цаашид аялал жуулчлалын стратегиа бүрэн хэрэгжүүлэх хүрээнд:
- Агаарын тээврийн сүлжээг сайжруулах
- Дэд бүтцийг хөгжүүлэх
- Аялал жуулчлалын шинэ кластерууд бий болгох
- Жуулчны аяллын үйлчилгээг сайжруулах
- MICE ба тусгай сонирхлын аяллууд
- Дотоодын болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг 14 стратегийн гол зорилтын хүрээнд багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
  
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй