Чинбатын Номин
Хуваалцах

Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэрийг гаргасан. Тус музейн барилгын бүтээн байгуулалт нь Их тэнгэрийн аманд 6.6 га газарт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 15 хувьтай үргэлжилж байна.

Шинээр баригдаж буй музей нь орчин үеийн үзмэр, технологиудыг багтаасан, олон нийтийн боловсрол, соёлын хөтөлбөрүүдэд нийцсэн байхаар төлөвлөгдөж байна.

Энэхүү барилга нь таван блок бүхий нийт 39,000м² талбайтай байх бөгөөд 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Шинэ музей нь Монгол Улсын байгаль, геологи, түүх соёлыг харуулсан үзмэрүүдийг орчин үеийн арга зүй ашиглан дэглэн харуулах юм.

Музейн барилгын ажилд орон нутгийн ажилчид болон олон улсын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй аргачлал, материал ашиглахыг онцгойлон анхаарч байна. Түүнчлэн музей нь ирээдүй хойч үеийн байгалийн боловсролд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа бөгөөд соёлын аялал жуулчлалын салбарт томоохон ахиц гаргана.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй