Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойн босгон дээр Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2018 оноос Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг идэвх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Шинэхэн групп” ХХК-ийн АСЕМ-ын дээд хэмжээний Үндэсний хурлын танхим, зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар барьж байсан 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй цогцолбор барилгын суурь, 2 блок барилгын үндсэн карказын зориулалтыг өөрчлөн Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих шийдвэр гарсан.

Музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Музейн бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулахаар товлосон хугацаанд бүрэн дуусгаж, үзэгчдэдээ үйлчлэх боломжийг олгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, эрхэлсэн сайд нар, Нийслэлийн удирдлагын зүгээс тогтмол анхаарал хандуулж, тулгамдсан асуудлыг цаг алдахгүй шуурхай шийдвэрлэж, санаачилгатай ажиллахыг уриалж байна. Мөн барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд, шуурхай гүйцэтгэж, товлосон хугацаанд ашиглалтад оруулж чадна гэж итгэж байгаагаа, ард иргэдийнхээ хүлээлттэй хамтатган ажил гүйцэтгэгч “Содон Номин” компанийн хамт олонд дуулгая. Энэхүү музейн бүтээн байгуулалт бол зөвхөн Монгол Улсын иргэдэд хамаатай цогцолбор бус нийт хүн төрөлхтний хувьд үр шимийг нь хүртэх мэдлэгийн эх булаг байх ёстой. Бид өнөө ба ирээдүйн ард иргэдийнхээ мэдлэг, оюуныг тэтгэн хөгжүүлэхийн төлөө төдийгүй нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаагаа гүнээ ухамсарлан, нэгэн зорилгод нэгдэн ажиллах учиртайг үгийнхээ төгсгөлд тэмдэглэн хэлье” хэмээлээ.

 Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей нь

  • 38,406.35 м.кв ашигтай талбай
  • 12 байнгын үзүүллэгийн танхим
  • Түр үзэсгэлэнгийн танхим, планетариум танхим, амфитеатр,
  • Номын сан, хурлын танхим
  • В1 давхарт 540 автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн.

Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Ази тивдээ барилгын талбайн хэмжээгээр эхний 7 дугаар жагсах томоохон хэмжээний үндэсний бүтээн байгуулалт болох юм.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

“Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид 90 гаруй соёлын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан. Үүний үргэлжлэл болсон Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүлж байна. Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн гол онцлог нь олон улсын чиг хандлагад нийцсэн үзэгч суурьтай суурьтай боловсролын хөтөлбөрийг илүү давамгай байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл оюутан сурагчид маань танхимаар үзсэн хичээлээ бататгах боломжтой. Энэхүү музей нь 44 мянга гаруй метр квадрат талбайтай, Азидаа эхний одоо 7-д хэмжээгээрээ орох хэмжээний бүтээн байгуулалт болж байна. Хамгийн гол бидний зорилт бол шинжлэх ухаан суурьтайгаас гадна орчин үеийн технологи ашигласан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн ирээдүйн технологи ашигласан, ирээдүйн чиг хандлагатай музей болох юм. Мөн гэр бүлээрээ хүрэлцэн ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл, аялал жуулчлал, шинжлэх ухаан, танин мэдэхүйн томоохон орон зай болох юм” гэлээ.

Музей нь ашиглалтад орсноор боловсрол, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг нэмэгдүүлж, оюутан сурагчдын байгалийн шинжлэх ухааны хичээлийг музейд хэрэгжүүлэн, үзэгчдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх соёл, боловсрол, шинжлэх ухааны цогц үйл ажиллагаа явуулах дэлхийн стандартад нийцсэн Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейтэй болох эхлэл тавигдлаа.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй