Чинбатын Номин
Хуваалцах

Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ.

Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин:

“Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн уламжлалт харилцааны туршлагад тулгуурлан бүхий л салбарт өргөжин тэлж, ард иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Бид энэхүү тоглолтод ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн, морин хуур хөгжмийн зэмсгээр Монгол үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс гадна Туркийн ард түмний уран бүтээлээс толилуулахаар бэлтгээд байна.

Цаашид хоёр улсын соёлын харилцаа улам бүр баялаг агуулгаар хөгжиж, найрамдалт хамтын ажиллагаа ард түмний хооронд өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Үгийнхээ төгсгөлд, Бүгд Найрамдах Турк Улсын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

Түүнчлэн тоглолтод БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чам үг хэлсэн бөгөөд тэрбээр:

"Энэхүү соёл, урлагийн арга хэмжээ нь Турк, Монголын ард түмний олон мянган жилийн хөрш зэргэлдээх харилцаанаас үүдэлтэй түүхэн хэлхээ холбоог улам бэхжүүлж, нийтлэг соёлын өвийг хадгалан үлдээх, дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Монголын сайхан орон тоглолтыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, найрал хөгжмийн эрхэм гишүүд болон бүх төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн нийт оролцогч талуудад талархал илэрхийлье" гэлээ.

Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал болон Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид хамтран тоглож буй уг тоглолтод Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг УГЗ Д.Түвшинсайхан удирдаж, тоглолт эхэллээ.

Үргэлжлүүлэн ҮУИТ-ын бүжигчид “Хүндэтгэлийн бүжиг”-ийг толилуулж, “Цомбон туурайтай хүрэн”, “Алтайн магтаал”, “Салхит шувуун” тэргүүтэй монгол түмний соёлын илэрхийлэл болсон бүтээлүүдийг толилууллаа.

Мөн тоглолтод Турк ардын дуу “Üsküdara Giderken”-г Морин хуурын найрал хөгжимчид монголын өнгө аясаар хөгжимдсөн нь хоёр орны соёлын солилцооны илэрхийлэл болсон юм.
Тоглолтыг жаргааж Улсын Филармонийн захирал С.Баттулга: “Монголын сайхан орон” уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирсэн эрхэм ноёд, хатагтай та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хоёр орны харилцаа өнө мөнхөд найрсаг, халуун дотно байх болтугай! Дахин уулзахын ерөөл өргөе! Хэмээн тоглолт өндөрлөлөө.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй