2024 ОНЫ 02 САРЫН 23
Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Азийн улс төрийн намуудын манлайлагчдын байгууллагын хуралд оролцохоор ирсэн БНТУ-ын Парламентын гишүүн, Шударга ёс, хөгжлийн намын Залуучуудын салбарын дарга ноён Эйюп Кадир Инан, Гадаад харилцаа, залуучуудын салбарын даргалагч, хатагтай Зехранур Айдемир нарыг хүсэлтийнх нь дагуу Зүүн Азийн улс төрийн намуудын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувиар хүлээн авч уулзлаа.
Туркийн төлөөлөгчид БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэндчилгээг уламжилж, Монгол Улсад ирэхээсээ өмнө хоёр улсын соёлын салбарын харилцааны талаар өөрийн улсын Соёлын сайд Мехмед Нури Эрсойтой уулзаж, мэдээлэл авсан болохоо илэрхийллээ.
“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2023 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд БНТУ-ын төлөөллийг оролцуулсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ уг наадамд оролцох Турк Улсын өвлөн уламжлагчдыг илүү өргөн хүрээнд хамтран оролцуулах, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад БНТУ-аас төлөөлөл оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт