Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын шигшээ баг олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн тэгш ой тохиосон энэ жил спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2024” зохион байгуулагдлаа.

"Бөртэ чоно-2024" наадмын

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар ОУХМ Л.Анхзаяа

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ Б.Баасанхүү

Шилжин явах цомын эзнээр МУГТ Б.Баасанхүү

Шилдэг эрэгтэй тамирчнаар МУГТ Б.Сэр-Од, МУГТ Т.Тулга

Шилдэг эмэгтэй тамирчнаар МУГТ С.Цэрэнчимэд, МУГТ М.Анхцэцэг

“Парис-2024” Паралимпын наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав паралимпын шилдэг тамирчнаар тодорлоо.

Шилжин явах цом болон Паралимпын шилдэг тамирчин шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудыг сайд Ч.Номин гардууллаа.

Шагналыг гардуулахын өмнө сайд Ч.Номин нийт спортын салбарынханд хандаж:

“2024 он Монголын спортын түүхэнд тэмдэглүүштэй онцгой жил байлаа. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Б.Баасанхүү мөнгөн медаль, У.Сүрэнжав алтан медаль, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ жилийн хамгийн том амжилтуудын нэг байлаа. Мөн манай баг тамирчид тив дэлхийн тэмцээн уралдаанаас 2024 онд нийт 80 медаль хүртсэнээс 21 нь алтан медаль байсныг онцлон тэмдэглэе.

Эдгээр амжилтуудыг үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурьсгасан тамирчид, багш дасгалжуулагчид, спортын салбарынхандаа халуун баяр хүргэе. Айлчлан ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз хийморьтой, эрүүл энх байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

“Бөртэ чоно-2024”-ийн номинацийн эздээр:

Шилдэг олимпын танхимаар: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн олимпын танхим

Олимпын зөвлөл: Говь-Сүмбэр аймаг "Антверпин" олимпын зөвлөл

Олимп, паралимпын зүтгэлтэн: Ц.Раднаа

Спортын шилдэг сэтгүүлч: Ж.Цэцэгмаа

Спортын шилдэг бүтээн байгуулалт: Дархан-Уул аймаг United Аrena

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага: "Моннис" групп

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага: "Kelme" компани

Шилдэг шүүгч: Н.Цогтгэрэл

Шилдэг шүүгч: П.Одгэрэл

Шилдэг дасгалжуулагч: М.Бундмаа

Шилдэг дасгалжуулагч Ц.Цогтбаяр

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Жүдо бөхийн холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Таеквондогийн холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Гимнастикийн холбоо

Олимпын бус төрлийн шилдэг холбоо: Монголын жюү жицүгийн холбоо

Оны онцлох Бөртэ чоно-2024: Монголиан Хаус төсөл тус тус шалгарлаа.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй