Чинбатын Номин
Хуваалцах

Марко Поло-700 жилийн ойд зориулсан “МАРКО ПОЛО, ХУБИЛАЙ ХААН, МОНГОЛЧУУД” тусгай үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд нээлтээ хийлээ.

Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү "Марко Поло"-ийн нас эцэслэсний 700 жилийн ой тохиож буй билээ.

Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей, Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Итали улсын монголч эрдэмтэн профессор Элизабетта Рагашнин хамтран “Марко Поло”-ийн амьдралын түүхийг өгүүлсэн “МАРКО ПОЛО, ХУБИЛАЙ ХААН, МОНГОЛЧУУД” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, түмэн олондоо дэлгэн үзүүлэхээр боллоо.

Агуу аялагч Марко Поло нь Хубилай хааны дэргэд (1272-1289) онуудад тасралтгүй 17 жил алба хааж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Ийнхүү элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юань улсын олон муж улсуудын нутаг нутгийн хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар тэмдэглэж үлдээсэн бичвэр нь эдүгээ газар зүй, түүх судлал, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.

Тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын танхимд 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 2025 оны 01 сарын 15 хүртэл хугацаанд дэлгэгдэнэ.

Ташрамд сонирхуулахад Италийн Венец хотынхны хамгийн хайртай түүхэн баатруудын нэг, агуу худалдаачин, аялагч Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан Итали улсын Венец хотын Гүнгийн ордонд 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 29 -ны өдрийг хүртэл “Марко пологийн ертөнц” тусгай үзэсгэлэнг нээсэн бөгөөд, үзэсгэлэнд түүний амьдрал адал явдал, аялал, уран бүтээл, нээлтүүдийн тухай эд өлгийн зүйлс багтсан аж.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй