Чинбатын Номин
Хуваалцах

2022-2027 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгд дуу, хөгжмийн салбар багтдаг бөгөөд энэ салбарыг бодлоготойгоор дэмжих, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг Соёлын яамнаас тавин ажиллаж байгаа билээ.

Энэ утгаараа өнөөдөр MCPP буюу Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн хамт олон болон дуу, хөгжмийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дуу, хөгжмийн салбарын нөлөөлөл болоод оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн “Дуу” төслийн явцын талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийн зүгээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төслийг яаралтай батлуулахыг хүслээ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй