2025 ОНЫ 04 САРЫН 28
"ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД КАТАЛОГ ХЭВЛЭНЭ
Москва хотод байрлах Дорно дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Седов болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
А.В.Седов Дорно дахины улсын музейн сан хөмрөгөөс монголын урлаг, соёлын түүхэнд хамаарах шилдэг үзмэрүүдийг танилцуулж, цаашид хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн зохион байгуулах саналтай буйгаа дурдав. Түүнчлэн тус музейд хадгалагдаж буй монголын цуглуулгыг “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд судалж, 2026 оны хоёрдугаар улиралд каталог хэвлэн гаргах талаар хэлэлцлээ.
Дорно дахины улсын музей нь 1918 онд байгуулагдсан ба тус музейн сан хөмрөгт XIX-XX зууны монголын түүхэнд холбогдох бурхан шашны эд зүйлсийн цуглуулга, танка зургууд, Занабазарын дэг сургуулийн алтан бурхадууд, монгол зургийн аргаар зурсан уран зургууд, монгол дээл хувцас, малгай, гутал, эмэгтэй хүний гоёл зүүсгэл, мөнгөн аяга, сав суулга, хөгжмийн зэмсэг, модон сийлбэрүүд зэрэг олон үзмэрүүд хадгалагдаж байна.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт