Чинбатын Номин
Хуваалцах
Монгол Улсын Соёлын яамнаас дэмжиж Чингис хаан Үндэсний музей, Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть төслийн эхний 11 ботийг цогцоор нь хэвлэж, олон түмний хүртээл болгоход бэлэн боллоо.
“Дэлхийд тархсан монгол өв” 11 боть бүтээл нь өнөөгийн ОХУ, БНХАУ, Украйн, Унгар, Болгар, Беларусь, Сири, Афганистан, Пакистан, Иран Ирак, Израйль, Палестин, Солонгос, Хятад, Энэтхэг, Турк, Киргизстан, Казакстан зэрэг дэлхийн 30 орчим улсын газар нутагт үлдэж хоцорсон монгол түмний оюуны охь, түүх, соёлын үнэт олдворуудыг нэгтгэн эмхэтгэн, шинжлэн судалж, судалгааны эргэлтэд оруулан олны хүртээл болж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Дэлхий дахин ба монгол өв" арга хэмжээний хүрээнд дэлхий дахинд хадгалагдаж буй Монголтой холбоотой соёлын өвийг бүртгэх, хамтран судлах, ном бүтээл болгох, хуулбарлах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам хилийн чанадад хадгалагдаж байгаа өвөг дээдсийнхээ бүрээн туурвисан ховор нандин түүх, соёлын дурсгалт зүйлсийг сурвалжлан олж, олон нийтэд сурталчлан таниулах, цаашлаад эх орондоо эргүүлж залах арга хэмжээ авах чиглэлд онцгой ач холбогдол өгч, дэлхийн улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорьж байна.
Ялангуяа гадаадын музей, галерей, архив, номын сан зэрэг байгууллагад хадгалагдаж байгаа дурсгалт зүйлсийг тохиромжтой арга хэлбэрээр олон нийтэд ил, нээлттэй үзүүлэх, хамтран судалж, ном бүтээл хэвлүүлэх, Монгол Улсад үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж, цөөнгүй ажлыг эхлүүлээд байна.
Цаашид “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд хэвлэгдэж буй энэхүү бүтээлүүд нь монголын түүх соёл, угсаатан судлал, монголчуудын бурхны шашин соёл зэрэг олон салбарыг хөгжүүлэх, судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болох юм.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй