Чинбатын Номин
Хуваалцах

"Улаанбаатар-2024" боксын дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж буйтай холбогдуулан Дэлхийн Боксын Холбооны ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстыг хүлээн авч уулзлаа.

Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд дэлхийн 10 гаруй улсын 170 тамирчид оролцож байгаа бөгөөд тамирчдад Дэлхийн Боксын Холбооны эрэмбийн оноо олгох юм.

Уулзалтын үеэр боксын спортын ирээдүйн хөгжил, хүний нөөцийг чадавхжуулах талаар санал солилцов. Монгол Улсын Засгийн газраас шигшээ багийн нөөц тамирчдыг бэлтгэх, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилтаа ахиулах, спортын авьяасыг нээн илрүүлэх, холбоодод дэмжлэг үзүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй талаараа танилцуулав.

Ерөнхийлөгч Борис Ван Дэ Ворстын зүгээс Монгол Улсыг Ази тивээс анхны Дэлхийн Боксын Холбооны гишүүн болсон явдалд талархал илэрхийлж, Улаанбаатарт анхны боксын дэлхийн цомыг амжилттай зохион байгуулж байгааг өндрөөр үнэлэв. Уулзалтын төгсгөлд талууд боксын спортыг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй