Чинбатын Номин
Хуваалцах

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулганаар хороон үйл ажиллагааны зохион байгуулалтын механизмыг сайжруулах, гишүүн улсын сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг сонсох болон гишүүн улсаас Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

2 жил тутамд аль нэг гишүүн оронд зохион байгуулагддаг Ерөнхий чуулганд Ази Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулганыг нээж Соёлын сайд Ч.Номин:

“Баримтат өв бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлэн цаг хугацааг эргэн санах, түүнээс суралцах, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг соёлын өвийн онцгой хэлбэр юм.

Тийм ч учраас бид энэхүү өвийн үнэ цэнт байдлыг хамгаалах, сурталчлах үйлсэд боломжит нөөцийг хуваарилж, хамтын хүчин чармайлт гаргах учиртай. Цаг агаарын дулаарлаас үүдсэн байгалийн гамшиг, геополитикийн зөрчилдөөнөөс үүдсэн дайн тулаан, цар тахал, цагаачлалын урсгал зэрэг дэлхий дахиныг хамарсан томоохон асуудлууд нь соёлын өвийг хамгаалах бүх нийтийн анхаарлыг сулруулж, үнэ цэнт байдлыг дордуулах голлох хүчин зүйл болж байгаад дүгнэлт хийж, хариу арга хэмжээг хамтын хүчээр шуурхай бөгөөд оновчтой авч хэрэгжүүлэхийг оролцогч талуудаас шаардаж байна.

Соёлын өвд учирсан аливаа гарз хохирол нь зөвхөн нэг хүний, нэг улсын хэрэг бус нийт хүн төрөлхтний сан хөмрөгт тохиолдож буй нөхөж баршгүй хохирол юм. Монголчууд “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж хэлэлцдэг, баримтат өвийг хамгаалах сайн туршлагуудыг өөр хоорондоо солилцож, шинэ арга замуудыг тодорхойлон, аливаа эрсдэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын хүчин чармайлтаа улам бүр нягтруулан, түншлэлийг шинэ шатанд гаргаж, хамтран ажиллахыг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны гишүүн орнуудад уриалж байна. Энэ бүх хүчин чармайлт соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн итгэлцлийг бэхжүүлж, харилцан бие биеэ хүндэтгэх үзэх үзэл санааг дэлгэрүүлэн, ирээдүй хойч үеийг илүү сайн сайхан нийгэм рүү хөтлөх болно” хэмээлээ.

ЮНЕСКО баримтат өвийн хүн төрөлхтний хөгжил оруулах хувь нэмэр, үүрэг, ач холбогдлыг харгалзан тэдгээрийг хамгаалах, сурталчлан арга хэмжээг олон улсын хамтын ажиллагааны тулгуурлан хэрэгжүүлэх зорилготойгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг 1992 онд баталжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг нэг чухал арга хэмжээ бол түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой баримтат өвийг бүсийн болон Олон улсын жагсаалтад бүртгэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд сурталчлах явдал юм. Өнгөрсөн хугацаанд манай улсаас Олон улсын жагсаалтад 3 баримтат өвийг, Ази Номхон далайн бүсийн жагсаалтад 4 өвийг бүртгүүлсэн.

Баримтат өвийн Ази Номхон далайн бүсийн хорооны Ерөнхий чуулганыг өөрийн оронд зохион байгуулснаар ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн ач холбогдлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, баримтат өвийн хадгалалт хамгаалалтын механизмыг бүтээлчээр ашиглах, олон нийтийн оролцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 11
“МОНГОЛ УЛСАД 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР” ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА
Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаварыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд танилцууллаа. Хуралдаанаас Аялал жуулчлалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 07
БНХАУ-ЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД СҮН ЕЛИТЭЙ УУЛЗЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар боллоо. Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохиогддог аялал […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 07
TRIP.COM ПЛАТФОРМД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг болох Trip.com группын Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны 9-р сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 18 Уг гэрээний хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, […]
Дэлгэрэнгүй