Чинбатын Номин
Хуваалцах
Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хооронд соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулж, олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яам болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хооронд соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх төслийн хүрээн дэх албан уулзалт боллоо. Уулзалтаар “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах /ODА/” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн асуудлын талаар талууд санал солилцсон бөгөөд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг олон улсын жишигт нийцсэн барилгаар өргөтгөхөөр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд 4 давхар 2500м2 шинэ өргөтгөл номын сан баригдах бөгөөд давхар бүрдээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ба тусгай хэрэгцээт уншигчийн тоо 2 дахин, хүүхэд, залууст номоор дамжуулан соён гэгээрүүлэх үйлчилгээний хүртээмж, уншлагын танхимын тоо, сан хөмрөгийн тоо нэмэгдэх юм.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй