2024 ОНЫ 05 САРЫН 10
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД "МОНГОЛ МОНГОЛООРОО" АЯЛГУУТ ЛЕКЦЭД ХАМРАГДЛАА
Өнгөрсөн сард зохион байгуулагдсан Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанд иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид оролцож, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааг танилцуулсан.
Энэхүү судалгаанаас харахад залууст зориулсан хөгжлийн хөтөлбөрийг нэмэгдүүлж, алслагдсан бүсүүдэд хөгжлийг дэмжих төвүүдийг байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
Иймд Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй "Соёлын сэргэлт-2024" аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "Хөсөгтөн" хамтлагтай хамтран "Монгол монголоороо" аялгуут лекцийг зөвлөлийн гишүүдэд толилууллаа.
Энэхүү аялгуут лекц нь орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн монголчууд бидний үнэт зүйлс, өвөрмөц мөн чанарыг хэрхэн хадгалан авч үлдэх талаарх гүн ухааны санааг урлагийн өвөрмөц хэлбэрээр, тодруулбал аялгуут концерт маягаар үзэгчдэд хүргэдгээрээ онцлог юм.
Энэ нь залуучуудад монгол үндэсний уламжлал, ёс заншил, төрөлх соёлоо дээдлэн хадгалах, хөгжүүлэх сэдэл, урам зоригийг өгөх, чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Мэдээ, мэдээлэл
2024 ОНЫ 10 САРЫН 29
СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙГ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн яам, Аялал жуулчлал, спортын яамтай тус тус хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 10 САРЫН 26
"ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” ITM-МОНГОЛИА 2024 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тус үзэсгэлэн 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг Монголын Аялал Жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Соёл, Спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал нар нээж энэ жилийн үзэсгэлэнгийн уриа онцлог, салбарын чиг хандлага болон бодлогын түвшинд төлөвлөж буй ажлыг дурдлаа. Мөн тус арга хэмжээний үеэр Монголын Аялал жуулчлалын […]
Дэлгэрэнгүй
2024 ОНЫ 10 САРЫН 25
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ “БОСТОН КОНСАЛТИНГ ГРУПП” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИТАЙ БАЙГУУЛЛАА
Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, "Бостон Консалтинг Групп"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Григорий Рубин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт