Чинбатын Номин
Хуваалцах
Монгол Улсын хүн амын 29 хувийг бүрдүүлж буй өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог хангах зорилгын хүрээнд 2024 онд шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд залуучуудын хөгжил, оролцоог тусгайлан анхаарч, бие даасан яамны үндсэн бодлого болон хэрэгжиж байна.
🔹Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсан цагаасаа иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтран залуучуудын дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг, судалгааг зохион байгуулсны үндсэн дээр “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж, албан ёсоор баталлаа.
🔹Залуучуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаанаас дүгнэхэд, Монголын залуучууд халамж хүсэхээс илүү ая тухтай амьдрах орчин, дэд бүтэц, ажиллах таатай эрх зүйн боломж, дэвшилтэд технологид суурилсан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ, нийгмийн эерэг соёлыг хүсэж байна. Иймд “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” нь "Боловсрол", "Хөдөлмөр эрхлэлт ба боломж", "Эрүүл мэнд ба зөв дадал", "Эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах хөгжих орчин", "Улс төрийн ба нийгмийн оролцоо", "Дэлхийн Монгол залуучууд эх орондоо", "Нүүдэлчин соёл уламжлал ба малчин залуучууд" гэсэн 7 зорилгын хүрээнд тодорхой үе шат, шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд хэрэгжих юм.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй