Чинбатын Номин
Хуваалцах
Энэхүү хуралд харьяа байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид оролцож энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээгээ танилцууллаа. Хурлын үеэр залууст тулгарч буй асуудлуудын хүрээнд хийгдсэн судалгаа болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн тандалт судалгааг танилцууллаа.Эдгээр судалгаанаас үзэхэд залууст зориулсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алслагдсан бүсүүдэд хөгжлийн төвүүдийг бий болгох, чадавхжуулах, соён гэгээрүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг хуралдаанд оролцсон гишүүд онцолж байлаа.
Тэр тусмаа оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх, сайн дурын ажил эрхлэх зохицуулалтыг нарийвчлах зэрэг хэрэгцээ шаардлага байгааг онцлов. Түүнчлэн ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварыг төгсөгч оюутнуудад олгох, нөгөө талаас төгсөгч оюутнуудын онцлогт тохирсон хөдөлмөрийн зах зээлийг бий болгох зэрэг асуудлууд их байгааг онцлов.
Хурлын төгсгөлд хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулсан бөгөөд 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй