2024 ОНЫ 05 САРЫН 12
ЗАЛУУC ХАМТДАА АМРАЛТЫН ӨДРИЙГ ИДЭВХТЭЙ, БҮТЭЭЛЧЭЭР ӨНГӨРҮҮЛЛЭЭ
"Youth Conference: Сонгинохайрхан" арга хэмжээ нь Монголын ирээдүй болсон залуусын хөгжил, өсөлтийг дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чухал арга хэмжээ болж "Go Mongolia" уриан дор зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулга уулзалт нь залуу үеийнхний хувьд амьдралын олон чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, хэтийн төлөвөө тодорхойлоход түлхэц үзүүлэх юм.
Тухайлбал, "Шинжлэх ухаанаар гэрэлтүүлье" сэдвийн хүрээнд оролцогчид шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ санаа, инновацийг хэрэгжүүлэх арга замын талаар ярилцсан нь тэдний сэтгэлгээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн "Зорилгоо тодорхойлох нь" илтгэлээр залуучууд амьдралын зорилго, ирээдүйн төлөвлөгөөгөө оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар гүнзгий хэлэлцэв. Түүнчлэн, гадаад хэл сурах нь залуусын хувьд зайлшгүй шаардлагатай чадвар болсон тул энэ талаар салбартаа манлайлж буй залуу мэргэжилтнүүд хэрхэн үр дүнтэй сурах вэ гэдэг талаар бодит зөвлөгөө, туршлагаасаа хуваалцсан нь бусдад сайн жишээ боллоо.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт