2024 ОНЫ 02 САРЫН 26
Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Дэд еренхийлегч Сок Сокентой уулзлаа
Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын VII хуралдаан “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” гэсэн үндсэн агуулга, уриан дор Төрийн ордонд зохион байгуулагдсан билээ. Хуралдааны үеэр Камбожийн Хаант Улсын Аялал жуулчлалын сайд, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Дэд ерөнхийлөгч Сок Сокентой уулзаж, хоёр орны соёлын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол, Камбож хоёр орны харилцааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг ахиулахад соёлын аялал жуулчлалын нөөц бололцоо их байгааг онцолж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт туршлага солилцох болон хоёр улсын хамтын ажиллагааг соёлын аялал жуулчлалаар дамжуулан гүнзгийрүүлэх боломж буйг дурдав.
Сайд Сок Сокен Монгол Улсын соёлын өвөө амжилттай хадгалж, сурталчилж буй туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд шилдэг туршлага, туршлагаа хуваалцах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт