2023 ОНЫ 12 САРЫН 25
КАТАР УЛСТАЙ МУЗЕЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Катар Улсын Музейн ерөнхий газрын захирал Абдулазз Хамад А.Х. Аль-Таниг хүлээн авч уулзаж, хоёр талын музейн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар хоёр орны музейн хамтын ажиллагаа тэр дундаа хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, өдгөө Франц Улсын Нант хотноо дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Катарын Үндэсний музейд дэлгэн үзүүлэх талаар ярилцав. Мөн “Нүүдэлчин” олон улсын фестивальд катарын нүүдэлчдийн төлөөллийг оролцохыг урихын зэрэгцээ цаашид дүрслэх урлагийн салбарт хамтран ажиллаж, хоёр улс хооронд соёлын солилцоо эхлүүлэх саналтай буйгаа илэрхийллээ.
2022 онд зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Катар Улсын Доха хотод байрладаг Катарын Үндэсний музейд “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдсэн. Уг үзэсгэлэнд Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм аж ахуй, уламжлал шингэсэн үзмэрүүдийг Монголын Үндэсний музейгээс дэлгэн үзүүлж олон улсын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулсан нь амжилттай болж, тус музейн түүхэн дэх хамгийн их үзэгч үзсэн үзэсгэлэн болсныг ноён Абдулазз Хамад А.Х. Аль-Тани онцлоод 2024 онд Катарын соёлыг харуулсан үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд дэлгэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.
Энэ жил тохиож буй Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музей, Катарын музейн ерөнхий газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 12 дугаар сарын 22-нд байгуулаад байна.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт