2024 ОНЫ 01 САРЫН 14
“Мазаалай” олон улсын цас мөсний наадам 2024 нээлтээ хийлээ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг тавьж Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулахаар зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд Соёлын яамнаас “Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг санаачилж, наадмын үзэл баримтлалыг сүүлийн 6 сарын хугацаанд боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
“Мазаалай” цас мөсний олон улсын наадам нь нэг дор 400-500 хүн хүлээн хүчин чадалтай бөгөөд 4000 м.кв талбайг хамарсан өвлийн шинэлэг наадам юм. Энэхүү наадмын гол үзмэр нь эх мазаалай ба бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөр мөсөн баримал, 50 метрийн урттай мөсөн гулгуур болон нэг дор хамгийн олон хүн гулсах мөсөн гулгуур зэргийг бүтээсэн юм.

Түүнчлэн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох юм. Гиннесийн дээд амжилтыг 12 метр өргөнтэй 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулгуур бүтээж хамгийн багадаа 200 хүн гулгаж дээд амжилтыг тогтооно.

Мөн наадмын үеэр "Олон улсын мөсөн урлаачдын тэмцээн" болох бөгөөд мөсөөр хэрхэн гайхалтай бүтээл урлаж болохыг хүрэлцэн ирсэн танд толилуулах болно.
Монгол, Орос, Хятад, Тайланд, Америк, Франц зэрэг орнуудын 24 уран сийлбэрч “Мазаалайг аваръя” сэдвийн дор ур ухаан, авьяас билгээрээ 1 дүгээр сарын 14-нөөс 17-ны хооронд үзэгчдийн дунд бүтээлээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдөнө.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт