Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг гардуулах ёслолын арга хэмжээ Монголын Үндэсний Олимпын хорооны төв байранд боллоо. Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин баг тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ:

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотод зохион байгуулагдах Азийн өвлийн 9 дэх удаагийн наадамд Монголын баг тамирчид тэшүүр, шорт трек, уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, биатлон, уран гулгалт буюу нийт 4 спортын 7 төрөлд, 35 тамирчин оролцож байна. Олон сар, жил уйгагүй хөдөлмөрлөж, тэсвэр хатуужил, чанд сахилга бат, хүнд хэцүү бэлтгэлийнхээ үр дүнг хэдхэн секунд, долиор хэмжүүлж, эх орон, гэр бүл, ард түмнийхээ итгэл найдварыг чин зүрхэндээ тээдэг болохоор тамирчны алдар хямдхан олддоггүй. Монгол Улсын шигээ багийн тамирчдын ард төр засаг, гэр бүл, спортын байгууллагууд, ард түмэн хамт зогсож байдаг. Та бүхэн удахгүй Монголынхоо 3 сая гаруй иргэний итгэл найдвар, хайр хүндлэлийг тээн өрсөлдөх болно. Гагцхүү ямар ч үр дүн гарсан Та бүхэн бол Монголын ард түмний бахархал гэдгийг ямагт санаж яваарай”” гэж онцоллоо.

“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам нь 2025 оны 2-р сарын 7-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 34 орны 1,275 тамирчин 6 спортын 11 төрлөөр өрсөлдөж, 64 багц медалийн төлөө ур чадвараа сорих юм.

Монгол Улсын шигшээ багийг УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан ахалж, багийн ахлагчид Монгол Улсын төрийн далбааг ССАЖЗ-ын сайд Ч.Номин гардуулан өгч, амжилт хүссэн юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй