Чинбатын Номин
Хуваалцах

Соёлын бүтээлч сарын хүрээнд хүүхэд, залуустаа Буган чулуун хөшөөний үнэ цэн, тэдгээрийн ур хийц, түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдүүлэх зорилготойгоор олон талт арга хэмжээг зохион байгууллаа.

Эдгээрийн нэг нь Буган Хөшөө сэдэвт видео тоглоом загварчлалын хакатон бөгөөд 130 гаруй залуус оролцож 72 цагийн дотор видео тоглоом бүтээж шилдгүүдээ тодрууллаа.
Хакатоны шилдгээр О.Отгонбаатар, А.Гантуул нарын гишүүдтэй “Mr.O” баг түрүүлж монгол залуус богино хугацаанд адал явдалт видео тоглоом бүтээж чадахаа харууллаа.

Дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж буй бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбар нь видео тоглоомын зах зээл бөгөөд 2023 онд 180.3 тэрбум долларын орлого олох тооцооллыг гаргасан.

Тэгвэл Соёлын яамнаас дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон бодлоготойгоор хөгжүүлж, энэ салбарт ажиллаж буй залуусыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчнээ дэмжиж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгохоор зорин ажиллаж байна.
Буган Хөшөө сэдэвт видео тоглоом загварчлалын хакатонд оролцсон бүх оролцогчдодоо баяр хүргэж амжилт хүсье

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй