Чинбатын Номин
Хуваалцах

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзан хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Элчин сайдад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа томилогдсонд нь баяр хүргэж, энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэнд хүргэв.

Монгол Улсын Соёлын яамнаас музей, номын сан болон бусад архивын цахимжуулалтын чиглэлээр Канадад мэргэжилтнүүд мэргэшүүлэх, Монтреал хотод төвтэй олон улсын цирктэй хамтран монгол уран нугараачдыг албан ёсоор гэрээлж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, энэ тал дээр Элчин сайдтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол, Канад хооронд кино хамтран бүтээх хэлэлцээр байгуулах саналыг тавьж, ингэснээр хоёр орны кино уран бүтээлчид холбогдох сангуудаас дэмжлэг авах бололцоо үүсэх ач холбогдолтой онцоллоо.

Мөн Элчин сайд Сандра Шуфани Канадын уугуул иргэдийг хоёр талын соёлын солилцоонд хамруулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улс “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж, 2023 оны наадамд нүүдэлчин соёлтой улс орнуудын уран бүтээлчдийг оролцуулсан талаар түүнд танилцуулж, уг арга хэмжээнд тэдгээр иргэдийг оролцуулах боломжтойг хэллээ. Мөн уран бүтээлчдээ төрөл бүрийн соёлын арга хэмжээнүүдэд харилцан урьж оролцуулах талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Сандра Шуфани “Тамгагүй төр” жүжиг ИБУИНХУ-ын Лондон хотноо амжилттай тавигдсанд баяр хүргэж, Канад Улсад уг жүжгийг толилуулахад хамтран ажиллах болохоо илэрхийлж, соёлын салбарт цаашид улам идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй