Чинбатын Номин
Хуваалцах

Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын агуйн оршуулгаас 2014 онд Монголын Үндэсний музейн судлаач Ж.Баярсайхнаар ахлуулсан судлаачдын багийн илрүүлсэн Жужан улсын үед холбогдох модон эмээл болон Дорнод аймгийн Гурванзагал ба Чойбалсан сумын заагт орших Хөх нуурын баруун хойд захад орших Өгөөмөр толгойн урд бэл дэх нэгэн булшнаас 2015 онд доктор Ц.Төрбат нарын илрүүлсэн өрөөсөн төмөр дөрөөний талаар олон нөхдийн хамт шинжлэх ухааны янз бүрийн арга зүйгээр судалсан үр дүн ийнхүү Antiquity Journal-д хэвлэгдлээ.

Уг эмээл нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний зүймэл модон эмээл юм. 2014 онд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн ойролцоох Урд улаан үнээт гэдэг газар байрлах агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын Үндэсний музейн археологичдод мэдэгджээ. Хоёр талдаа арьсан оосортой хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, занданшуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж. Тэнд мөн хонь, доргоны арьсан хувцас өмсөж оршуулсан хүний араг яс байжээ. Булшинд байсан шарил, адууны ширэн эмээлийн дээжийг судалж үзэхэд 420 оны орчмынх гэж үзэж байгаа аж.

Судалгааны ахлагч Колорадо Боулдерын их сургуулийн археологич Уильям Тейлор “Live Science”-д өгсөн ярилцлагадаа “Адууг гаршуулах нь хэцүү байсан. Урд улаан үнээтийн оршуулгын газраас олдсон адууны шүд нь бага зэрэг гэмтэлтэй, хамрын ясанд өөрчлөлт орсон байсан нь Төв болон Зүүн Азийн бусад адууны булшнаас олдсон гэмтэлтэй адил байсан. Урд улаан үнээтийн булшнаасолдсон адууны чих цоорхой байсныг харахад морийг хэнийх болохыг гэрчлэх зорилгоор ашигласан байж магадгүй юм" хэмээжээ.

Өгүүллийг унших: The origins of saddles and riding technology in East Asia: discoveries from the Mongolian Altai

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй