Чинбатын Номин
Хуваалцах

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулагдах юм. Тухайлбал, "Мазаалай" олон улсын цас мөсний наадам, мөсөн сийлбэрийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлалыг таниулах тусгай өртөөнүүд, уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээнүүд зохиогдохоор төлөвлөгдсөн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин фестивалийн ач холбогдлыг онцолж, холбогдох албаныханд иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Нүүдэлчин Монголчуудын үндэсний сар шинийн баярыг угтан Монгол нүүдэлчин өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулна.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй