2025 ОНЫ 02 САРЫН 16
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
Өвлийн гайхамшгийг мэдрэх, соёлын өвөөрөө бахархах Монгол нүүдэлчин өвлийн фестиваль Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.

Энэхүү фестиваль нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын өвөө хүүхэд залуустаа танин мэдүүлэх зорилгоор НЗДТГ, аймаг, Нийслэлийн соёл, урлагийн газар, ЗГХА Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж байна.
Фестивалийн хүрээнд:
"Мазаалай" олон улсын цас мөсний наадам – 28 шилдэг уран бүтээлчийн мөсөн сийлбэрийн үзэсгэлэн
"Шинэлэх ёс", "Цагаан сар", "Ёслол, хүндэтгэлийн зоог" өргөөнд зочлох
Язгуур урлаг, хувцас хэрэглэл, нүүдэлчин ахуйтай танилцах
Тэмээн жин, цаатны отог, монгол банхар, анч нохойн үзүүлбэрүүд
Мөсөн сурын харваа, шагайн харваа, морин аялал, нохой чарга
Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа
Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамтаар Монгол нүүдэлчин өвлийн фестивальд зочлон саатахыг урьж байна.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт