Чинбатын Номин
Хуваалцах
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарласан.
“Go Mongolia” нээлтийн арга хэмжээг Швейцарын Холбооны Улсын Давос хотноо өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан 54 дэх удаагийн "Дэлхийн эдийн засгийн чуулган"-ы үеэр зохион байгуулж, тус чуулганд оролцсон төлөөлөгчдөд танилцуулсан.
Тэгвэл энэ удаад БНСУ-ын нийслэл Сөүл хотноо "Go Mongolia" арга хэмжээг зохион байгууллаа.
Aрга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, бизнес, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцлоо.
Өмнөд Солонгос Улсын тухайд манай улсын гуравдагч хөрш төдийгүй, хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин тэлж буй улсын нэг юм. Мөн манай улсыг зорин ирэх нийт жуулчдын нэлээдгүй хувийг БНСУ-ын жуулчид эзэлдэг.
Тодруулбал өнгөрсөн онд манай улс 650 мянга гаруй жуулчин хүлээн авсны 21 хувь нь БНСУ-ын жуулчид байсан. Иймд “Go Mongolia” брэндингийн хүрээнд тус улсад Монгол Улсаа сурталчилснаар БНСУ-аас хүлээн авах жуулчид болон хөрөнгө оруулагчдын татаж, олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “Go Mongolia MonGOlia, Always Moving” брэндинг нь залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн уриалах утгыг агуулж байгаа бол олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг брэндинг юм.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй