Чинбатын Номин
Хуваалцах

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Үндэстний бахархал морин хуурынхаа хөгжил дэвшил, цаашдын ирээдүйг хэлэлцэхээр монгол орны өнцөг булан бүрээс морин хуурчид, морин хуур урлаачид, эрдэмтэн судлаачид өнөөдөр төрийн ордонд цуглалаа.

Үндэсний анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран чиглэл чиглэлийнхээ дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн чуулганаар санал, зөвлөмжөө нэгтгэн танилцуулах гэж байна. Анхдугаар чуулганаар морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлууд болох мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, холбогдох төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал зөвлөмж боловсруулан, холбогдох яамдад хүргүүлж, төрийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллах явдал чухал байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Үүний дараагаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэлээ Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан морин хуур урлаачид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдад танилцуулав.

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Соёлын яамнаас Морин хуурын чуулгыг “Морин хуурын найрал хөгжим” болгон өргөжүүлж ЕБС-иудад морин хуурын багш нарыг томилон 1000 гаруй сурагч анхан шатны хичээлд хамрагдаж байна.

Энэхүү чуулганаар морин хуурыг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр иж бүрэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй