2025 ОНЫ 05 САРЫН 01
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР “МОНГОЛ ДАРХНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” АНХДУГААР ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол дархны урлаг бол манай үндэстний дархлаа, цаг хугацааны бэлгэдэл, түүх, итгэл үнэмшил, ухамсар хамт оршдог соёлын өвийн томоохон багана юм. Айл гэрийн тулганаас эхлээд адуу малын тоног хүртэл, өрхийн тэргүүний хэтээс эхлээд өндөр төрийн тамга хүртэл цөм уран дархчуудын бүтээлч үйлээр бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн билээ. Энэхүү оюуны ур, мэлмийн ур, мутрын ураар бүтээгдсэн юмс бүхэн, бүтээсэн арга ухаан нь Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлыг тодотгон харуулах эх сурвалж, бусдаас ялгарах үнэт зүйл юм.

Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд 362 өв бүртгэлтэйгээс 9 өв нь уран дархны уламжлалд хамаардаг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,890 өвлөн уламжлагчийн 342 нь уран дархны уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёлын өвийг хадгалж хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлогуудын хүрээнд гар урлал тэр дундаа уламжлалт дархны урлалыг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт