Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо”-г байгуулах тухай 103 дугаар тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж “Welcome to Mongolia” уриан дор олон улсад сурталчлан таниулах ажлууд амжилттай хийгдсэн. Тэгвэл Монгол Улсын өнө эртний соёлын өв, нүүдэлчин ахуйг илтгэсэн бөгөөд ирээдүйд тэмүүлсэн орчин цагийн Монголчуудын амьдралын хэв маяг, ардчиллын үнэт зүйлийг илтгэх өвөрмөц өгөгдлийг агуулсан “Go Mongolia” нэгдсэн брендинг дор Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж эхлээд байна.

Үндэсний хорооны 3-р хурал өчигдөр буюу 1-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд Сангийн яам, БОАЖЯ, УУХҮЯ, ЦХХХЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцож өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлд хийгдсэн ажлуудыг дүгнэж ярилцав. Мөн энэ оноос эхлэн Монгол Улсыг илүү өргөн хүрээнд олон улсад таниулан сурталчлах “Go Mongolia” нэгдсэн брэндингийн хүрээнд хийгдэх төлөвлөгөөг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.

Хурлын төгсгөлд 2024 онд дотоод руу болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх, “Go Mongolia” Үндэсний брэндинг дор эдгээр арга хэмжээг зохион байгуулах, яамдын уялдаа холбоо, оролцоог тодотгож Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн стратеги дор хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцож, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Засгийн газрын хуралд танилцуулахаар боллоо.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй