2023 ОНЫ 12 САРЫН 31
Монгол Улсын соёлын салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлчид та бүхэнд Монголчууд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе
Өнгөрч буй 2023 онд соёлын бодлого, хууль эрхзүйн орчин улам бэхжиж, Монголчууд бидний түүхийн улбаа тодорч, соёлын нөлөө дэлхий дахинаа өргөжин тэлсэн түүхэн мөчүүд олон тохиолоо.
Монгол Улсын маань гайхалтай уран бүтээлчид, бидний баялаг соёлыг харуулсан үзэсгэлэн, кино, концерт Англи, Франц, Австрали, Итали, Япон, Солонгос зэрэг олон улс орны алдартай тайз, дэлгэцнээ тавигдлаа.
Олон улсад гарч буй соёлын агуулгууд нь археологи, палеонтологийн үндэслэлтэй, соёлын өвийн нотолгоонд суурилсан Хүннү гүрнээс эхлээд орчин үеийн Монголчууд бидний дэлхийн түүхэнд оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулж, соёлын онцлог, ялгаатай байдлаараа дамжуулан соёлын дархлаагаа улам бэхжүүлж, дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй.
Монгол соёл бол монголчууд бидний үнэт зүйл, нэгдмэл байдалтай салшгүй холбоотой бөгөөд соёлын хувьд нэгэн цул, нэгдмэл ард түмэн бид өөрсдийн баялаг түүх, соёлын өв, шавхагдашгүй нөөцийг дэлхий дахинаа түгээх нь хожмын монголчуудын өлмий бат оршихын үндэс суурь билээ.
Монгол соёлоороо нэгдэн, бахархан омогшдог, түгээн дэлгэрүүлдэг Та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлж, Монголын сайхан орондоо баяр жаргалтай байхыг хүсэн ерөөе.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт