Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам салбарын ахмад үеийнхэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж үг хэлэхдээ:

"Монгол Улсын соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн өнөөгийн амжилтууд бол үе үеийн ахмад буурлууд та бүхний маань залуу халуун насаа зориулж, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөө харамгүй зориулан тавьсан зам мөрийн үр дүн юм. Бидний өнөөдрийн бахархам ололт, цаашдын хөгжлийн үндэс суурь нь та бүхний маань ая гавьяаны үр шим билээ. Ахмадууд та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр салбарын ахмадууд өөрсдийн ажил, амьдралын туршлага, бүтээлч үйлсээ дурсан ярилцаж, үнэтэй зөвлөмж, санал сэтгэгдлээ хуваалцсан бол яамны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашдын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм.

Энэхүү арга хэмжээ нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг хүндэтгэн тэмдэглэж, тэдний оюуны өвийг залуу хойч үедээ уламжлан хөгжүүлэх, салбарын цаашдын зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй