2024 ОНЫ 01 САРЫН 13
МОНГОЛ УЛС "ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ"-ЫГ ТОГТООНО
Гиннесийн амжилтыг тогтооход бүгдээрээ гар бие оролцох боломжтой юм. Тэгвэл олон улсын жуулчдын анхаарлыг энэхүү наадамд татахын тулд 12м өргөнтэй, 22м урттай томоохон мөсөн гулгуурыг бүтээгээд байгаа бөгөөд үүгээр нэг цагт багадаа 200 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох боломжтой юм.
Энэхүү арга хэмжээний үеэр "ОЛОН УЛСЫН МӨСӨН УРЛААЧДЫН ТЭМЦЭЭН" болох бөгөөд мөсөөр хэрхэн гайхалтай бүтээл урлаж болохыг хүрэлцэн ирсэн танд толилуулах болно.
Монгол, Орос, Хятад, Тайланд, Америк, Франц зэрэг орнуудын 24 уран сийлбэрч “Мазаалайг аваръя” сэдвийн дор ур ухаан, авьяас билгээрээ 1 дүгээр сарын 14-нөөс 17-ны хооронд үзэгчдийн дунд бүтээлээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдөнө.
Мөн үндэсний бахархалт амьтан болсон мазаалайг дүрсэлсэн 5 метр өндөр эх мазаалай болон бамбаруушны мөсөн баримал сүндэрлээд байгаа бөгөөд нийт 53 ширхэг уран хийцтэй цас, мөсөн баримлууд сүндэрлэх энэхүү шинэлэг наадмын үеэр цасан дэлгэц, мөс цасан задгай театр, тайзтай байхаас гадна байгальд ээлтэй зан үйлийг сурталчилсан соёл урлагийн тоглолт, медиа үзүүлбэрийг олон нийтэд толилуулах юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт