Чинбатын Номин
Хуваалцах

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг "Залуучуудын жил" болгон зарласантай холбогдуулан ССАЖЗ-ын сайд Ч.Номин Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шариф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн судалгаанд тулгуурлан Монголын залуучуудад тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлого, арга замын талаар өргөн хүрээнд санал солилцов. Тухайлбал, залуусын оролцоог бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, тэдэнд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг онцоллоо.

Мөн оюутан, залуучууд чөлөөт цагаараа ажил хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, гарааны бизнесийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, тэдний нийгмийн идэвхийг өрнүүлэх чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудын талаар ярилцлаа. Түүнчлэн, НҮБ-ын Хүн амын сантай цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх чиглэлээр тодорхой саналуудыг харилцан солилцож, зарчмын хувьд тохиролцов.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй