2024 ОНЫ 01 САРЫН 15
"Монгол Улс евроазийн соёлын солилцооны төв болох нь" үзэсгэлэнг 2025 онд Ритбергийн музейтэй хамтран зохион байгуулна
Монгол Улсын Соёлын яамнаас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тэр дундаа Монголын соёлын өвийг дэлхий дахинаа сурталчлан таниулах чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын музейн хөгжилд анхаарах, гадаад улсын музейтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эдгээрийн нэгэн тод жишээ нь өдгөө Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотод дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн бөгөөд энэхүү үзэсгэлэнг энэ онд эх орондоо болон АНУ-д дэлгэхээр төлөвлөж байгаа юм. Нант хотод дэлгэгдэж буй үзэсгэлэнд одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн зочилсон бөгөөд энэхүү үзэсгэлэнг үргэлжлүүлэн 2025 онд Швейцар улсад гаргах асуудал болоод музейн салбарын хамтын ажиллагааны талаар Ритбергийн музейн дэд захирал ноён Йоханнес Белцтэй уулзлаа.
Энэ хүрээнд хамтран музейн хөтөч, дэглээч, уран бүтээлчдийг чадавхжуулах, Монгол, Швейцарын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Мөн түүхэн олдворуудаас гадна урлаг, монгол үндэсний хувцас, загварын салбарт хамтарч үзэсгэлэн гаргах асуудал болоод цаашид урт хугацаанд хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.


Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 04
“МОНТЕ-КАРЛО-47” ЦИРКИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт