2025 ОНЫ 06 САРЫН 05
МОНГОЛ УЛС “GO MONGOLIA” ҮНДЭСНИЙ БРЭНДИЙН ДОР “SITF-2025” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсад өнгөрсөн онд ирсэн нийт жуулчдын 24 хувийг Бүгд Найрамдах Солонгос Улсын жуулчид эзэлж байгаа нь хоёр улсын аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна. Иймд уг өсөлтийг хадгалах, цаашид улам нэмэгдүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Театр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон МОКТА салбар холбооны 9 тур оператор компанийн 28 төлөөлөл хамтран “Go Mongolia” Үндэсний брэндийн дор тус үзэсгэлэнд оролцож байна.

”SEOUL INTERNATIONAL TRAVEL FAIR” нь 40 жилийн түүхтэй, 40 гаруй улс оролцдог, дотоод гадаадын албан ёсны аялал жуулчлалын байгууллагууд оролцож, ивээн тэтгэдэг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэн нь улс орнууд өөрсдийн аялал жуулчлалын нөөц боломж, өв соёлоо сурталчлан таниулах боломжийг бүрдүүлдэг төдийгүй гадаад, дотоод болон орон нутгийн аялал жуулчлалыг уялдуулан олон улсын бизнесүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай зах зээлийн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг байна.
Үзэсгэлэнгийн хүрээнд жуулчдад зориулсан мэдээлэл түгээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах, бизнес уулзалтууд хийх, ардын урлаг, соёлын тоглолт зохион байгуулах зэргээр өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулах юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт