Чинбатын Номин
Хуваалцах

Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ.

Тухайлбал:

  • Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН ЦОМ
  • "Монгол циркийн хөгжлийн төв" ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид “Ultra Jump” үзүүлбэрээр ХҮРЭЛ ЦОМ
  • МУГЖ Б.Баттулга насанд хүрэгчдийн төрөлд “Strongman” үзүүлбэрээр ТУСГАЙ ШАГНАЛ хүртэж, Монголын циркчид амжилттай оролцжээ.

Мөн 8 настай Б.Чингүүнжин "Монте-Карло-47" наадмын хамгийн бяцхан оролцогчоор тодорч, 2 метрийн өндөр тулгуур дээр 8 минут тогтсон амжилт үзүүлжээ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 02 САРЫН 11
МОНГОЛ НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛИЙН БЭЛТГЭЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Монгол нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус фестиваль нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Фестивалийн хүрээнд Монгол соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 10
“TOURISM WEEK-2025” АРГА ХЭМЖЭЭ “ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” арга хэмжээний нээлт өнөөдөр “Үндэсний чуулган”-аар эхэллээ. Тус арга хэмжээг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 02 САРЫН 03
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД “ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН IX НААДМЫГ ЗОРИЛОО
Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдах “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Төрийн далбааг гардуулах ёслолын арга хэмжээ Монголын Үндэсний Олимпын хорооны төв байранд боллоо. Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин баг тамирчдад амжилт хүсч, үг хэлэхдээ: “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотод зохион […]
Дэлгэрэнгүй