Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд "Морин хуур" тусгай үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнд хуур урлаачдын бүтээсэн хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өв, монгол үндэстний бахархлыг бадраах 30 гаруй эрт болон орчин цагийн морин хуурыг дэлгэн толилуулж байна.