Чинбатын Номин
Хуваалцах
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2023” наадамд нэр дэвшихийг урьж байна.
Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам
/доорх холбоосоор орно уу/
Шилдэг уран бүтээл болон шилдэг судлаачийн удирдамж /доорх холбоосоор орно уу/
Нэр дэвших маягт /доорх холбоосоор орно уу./
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 02 дугаар сарын 26-наас 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг байршил:
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар 09:00-17:00 цагийн хооронд хүлээн авна.
Мөн mungunmod@gmail.com цахим хаягаар материалаа ирүүлэх боломжтой.
Холбогдох утасны дугаар: 51-264943, 51-264951
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 01 САРЫН 22
NEWSWEEK-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо. Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 21
"GO MONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХЭЭР ЭДЕЛМАН ОУ-ЫН БРЭНДИНГ, МАРКЕТИНГИЙН КОМПАНИТАЙ ТОХИРЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Go Mongolia" Үндэсний брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр Edelman группийн захирал Ричард Эдэлмантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо. "Go Mongolia" Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 01 САРЫН 18
БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТОД "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" ТОГЛОЛТ БОЛЛОО
Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилуулахаар хүрэлцэн ирээд буй нь энэ. Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин: “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн […]
Дэлгэрэнгүй