Чинбатын Номин
Ажил хөдөлмөрийн гараагаа хувийн хэвшлээс эхэлж Гацуурт группын гадаад харилцааны захирлаар 2003 онд томилогдож, 2008-2021 онд Тэрэлж зочид буудал, Монгол телевизийг үүсгэн байгуулж энэ хугацаанд Монголын анхны 5 одтой зочид буудал, телевизийн салбарт анхны HD форматыг нэвтрүүлж телевизийн контентын бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтийг хийсэн.

2021 оны 1-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Соёлын сайдаар томилогдож соён гэгээрүүлэх салбарт 10 гаруй жил ажилласан туршлага дээрээ үндэслэн, улсынхаа соёл урлаг, соён гэгээрлийн салбарт хувь нэмрээ оруулахаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайдаар 3 дахь жилдээ ажиллаж байна.

2023 оны 8-р сар
Азийн улс төрийн намуудын олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгогдов
2023 оны 3-р сар
Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны даргаар томилогдов
2021 оны 1-р сар
Монгол Улсын Соёлын сайдаар томилогдов
2017-2021
Монголын Оюун Өмч Хамгаалах Холбоо, ТУЗ-н гишүүн
2016-2018
Ленд.Мн, Захирлуудын хараат бус гишүүн
2016-2018
Харвардын Бизнесийн Сургууль - Удирдах менежмент
2016-2018
Хөрөнгө Оруулагч Үндэстэн компанийн Захирлуудын зөвлөлийн Хараат бус гишүүн
2011-2016
Дэлхийн Эдийн засгийн форумын Дэлхийн Чиг хандлагыг тодорхойлогч
2015-2021
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Тэргүүн
2011-2021
Монгол Телевиз ХХК-ийн гүйцэтгэх захирал
2008-2021
Тэрэлж Зочид Буудлын үүсгэн байгуулагч, Захирал
2003-2007
Гацуурт Группийн Гадаад харилцааны менежер
2003-2006
Зүүн Англия Норвичийн Их Сургууль - Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг
2001-2003
Их Британийн Abbey College Cambridge-д суралцав
1996-2001
Сүхбаатар дүүргийн 45-р сургууль
1990-1995
Сонгинохайрхан дүүргийн 12-р сургууль
1988-1990
Сонгинохайрхан дүүргийн 79-р цэцэрлэг