Чинбатын Номин
Хуваалцах
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл Утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Барилгын политехник коллежоос санаачлан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын дунд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Уралдааны 1 дүгээр шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж, нийт 516 суралцагч хамруулснаас шалгарсан нэг баг улсын уралдаанд оролцсон юм. 2 дугаар шатны шалгаруулалтад 6 сургуулийн 58 суралцагч оролцлоо.
- Тэргүүн байр: Төв Политехник коллежийн Б.Сувд багштай анги хамт олон “Өвгөн шувуу” өгүүллэг, “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар
- Дэд байр: Төв аймгийн Баянчандмань политехник коллежийн Л.Энхзаяа багштай анги хамт олон “Элбэг дээл” өгүүллэг “Тунгалаг тамир” романы зохиомж найруулгаар
- Гутгаар байр: Баянхонгор политехник коллежийн Б.Долгорсүрэн, Э.Алтанцэцэг багштай анги хамт олон “Аквариум” өгүүллэг, “Хөгшин чоно ульсан нь” туужийн зохиомж найруулгаар тус тус шалгарлаа.
- Шилдэг суралцагч: Төв Политехник коллежийн Электроникийн тоног төхөөрөмж ашиглалт, засварчны 2-р ангийн суралцагч М.Гантуяа
- Шилдэг багш: Төв Политехник коллежийн монгол хэл, уран зохиолын багш Б.Сувд шалгарлаа.
Оролцсон нийт суралцагч, багш, эрхэм шүүгч нартаа талархал илэрхийлье.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй