2025 ОНЫ 06 САРЫН 12
"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ДЭД ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Нүүдэлчин Монголчуудын соёл, өв уламжлалыг үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдлийн соёл бүхий улс орнуудын соёлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чухал ач холбогдол бүхий “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийг 4 дэх удаагаа Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд 2025 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Энэ удаагийн фестивалийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Фестивалийн хүрээнд:
- Соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тогтоох соёлын биет бус өвийн үзлэгийг эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор зохион байгуулах,
- 21 аймаг, нийслэлийн өртөө болон Соёлын биет бус өвийн өртөөг үзэгч зочдод зориулан зохион байгуулах,
- “Нүүдэлчдийн ертөнц: өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
- "Аялал жуулчдын сонирхлыг татахуйц, үндэсний болон орон нутгийн онцлог бүхий хоолны гудамжийг бий болгох;
- Үндэсний хэв маягийг шингээсэн талбайн тохижилттой амрах бүс байгуулж, үзэгч, жуулчдад зориулсан отоглох хэсэг бүхий тав тухтай орчныг бүрдүүлэх;
- Гар урлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих;
- Олон нийтэд зориулсан медиа арт үзэсгэлэн, үзвэр, бүтээлүүдийг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт