Чинбатын Номин
Хуваалцах

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж Хайрхан” уулын бэлд 08 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Фестивалийг УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам нар мэндчилгээ дэвшүүлэв.

 

 

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг нээж Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:


“Монголчууд бидний өвэг дээдэс Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш аж төрөхдөө  байгаль, эх дэлхийнхээ сүр хүчийг шүтэн, мал сүргээ цагийн аяст нийцүүлэн адгуулж, усны тунгалаг, ургамлын шимтэй газар орноор нүүдэллэн нутаглаж, ирсэн билээ. Нүүдлийн ахуйг дагасан энэхүү өвөрмөц соёлын илэрхийллүүд нь эртний уламжлалт хэв шинжээ алдалгүй, олон зуун жил тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ шинэ агуулгаар сэлгэгдэн хувьсан өөрчлөгдөж, баяжиж хөгжсөөр нүүдлийн соёл, иргэншлийн үнэт зүйлийн сан хөмрөгийг бүрдүүлэн өнөөдөртэй золгосон.

Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн хүн байгалийн харилцан шүтэлцээ төдий юмс үзэгдэл бус юм, түүний мөн чанарт нийгмийн тогтвортой хөгжлийг хангах шавхагдашгүй нөөц хадгалагдаж байдаг. Бид энэхүү нөөцийг таньж мэдэх, ахуй амьдралдаа хэрэглэх нь хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгараад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, үндэстэн угсаатны зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

 


“Эртний тахилгат Богд хан уулын наран мандах зүүн урд зүгт байрлах “Тайж” хайрханы бэлд хуран цугларсан эрхэм хүндэт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, хатагтай ноёд Та бүхэндээ намрын эхэн сарын налгар сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Тайж” хайрханы бэлд зохион байгуулагдаж байгаа энэхүү фестиваль нь ард иргэд, өвлөн уламжлагчид, үзэгч сонирхогчдод өөр хоорондоо харилцан адилгүй газар газрын соёлын илэрхийллийн өвөрмөц хэв шинжүүдийг нэг дороос үзэх боломжийг олгож, үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах, харилцан суралцах, хүндэтгэх, хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Фестивалийг бэлтгэлийг хангах, зохион байгуулах амаргүй ажлыг хариуцан ажилласан төрийн болон орон нутгийн байгууллагын хамт олон, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх оролцогч талуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.


 

Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийг соёлын биет бус өвийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг толилуулах юм.

 


Монгол Улсын Засгийн газар 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 41 дүгээр тогтоол гарган, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гурван өдрийн туршид буюу энэ сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.

 

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй