Чинбатын Номин
Хуваалцах

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн маань цар хүрээ өргөжин тэлж, дэлхийн 12 улсын 140 гаруй өвлөн уламжлагчид болон Монгол Улсын 21 аймаг, Нийслэлээс 880 гаруй өвлөн уламжлагчид оролцож нүүдлийн соёлоо сурталчлах 780 хөтөлбөр арга хэмжээг фестивальд хүрэлцэн ирсэн 169 мянган зочдод үзүүлж сонирхууллаа.

 

21 аймгийнхан, Нийслэлийн Соёл, урлагийн газрынхан маань бууриа цэвэрлэн буцахдаа байгалийн үзэсгэлэнт байдлыг хадгалан, бидний нүүдлийн соёлын онцлог болох байгаль эх дэлхийдээ гүн хүндэтгэлтэй хандах зарчмыг харууллаа. Монголчууд бид байгаль орчин, ус ургамал, мал амьтандаа ээлтэй, эх байгальдаа дасан зохицон амьдардаг гайхам соёлын өвтэй ард түмэн билээ.

Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд 3 өдрийн турш аймаг, нийслэлийн 400 орчим соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид болон 40 хоол үйлдвэрлэгчид оролцон, 21 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдаж, нийт 2 тэрбум 210 сая төгрөгийн борлуулалт хийлээ. Цаашид бид өөрийн орны өвөрмөц онцлог, нөөцөд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг олон улсын чиг хандлага, технологийн хурдтай хөгжлийг уялдуулан эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлнэ.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй