Чинбатын Номин
Хуваалцах
Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэрийг Монголын Үндэсний музейд дэлгэн толилуулж байна
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 8-р сарын 11-ний өдрийг хүртэл Катарын Үндэсний музейн тусгай үзэсгэлэн болох “Нүүдэл” буюу “On the Move” үзэсгэлэн дэглэгдэж байна.
Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс сонгон авсан 50 гаруй биет үзмэр, түүхэн ач холбогдол бүхий гэрэл зураг, баримтат кинонуудыг багтаасан энэхүү үзэсгэлэн нь газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын өвөрмөц аж амьдрал, уламжлалт соёлыг олон талаас нь харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнгийн гол агуулга нь 6 дэд сэдвийн хүрээнд цөл нутгийн Катарын нүүдэлчин ардын өдөр тутмын амьдрал ахуй, эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоо, мал маллах уламжлалт арга барил, шонхор шувууны ан, баяр ёслол, шашны болон хуримын зан үйл зэргийг дэлгэрэнгүй толилуулж байна.
“Нүүдэл” тусгай үзэсгэлэн 8-р сарын 11 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.
No photo description available.
No photo description available.
May be an image of text
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй