2024 ОНЫ 09 САРЫН 12
ПАРИС-2024" ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:
- "Парис-2024" паралимпын наадмын Алтан медальт Уламбаярын Сүрэнжав
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор:
- "Парис-2024" олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,
- "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмидийн Баттулга
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Наранчимэгийн Эрдэнэбаатар,
- Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири
Сүхбаатарын одонгоор
- "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,
- Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,
- Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,
- Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,
- Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа
Алтан гадас одонгоор:
- Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг тус тус шагнаж, урамшууллаа.
Мөн Олимп, паралимпад оролцож медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Засгийн газраас 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэж, олимпын эрх авсан тамирчид, дасгалжуулагчид болон "Парис-2024" зуны наадамд ажилласан шүүгч нарт тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт