2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна.
Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.


Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр нийт гишүүдийн 25.4% буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь бүс нутагтаа дээгүүрт тооцогдож байна. Энэ бол 2023 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн тууштай бодлогын үр дүн юм.
Харин дэлхий даяар парламентын нийт гишүүдийн 27.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд цаашид нутгийн удирдлагын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх асуудал чухал сорилт хэвээр байна.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн манлайлал нь нийгмийн бүлгийн дуу хоолойг төлөөлөөд зогсохгүй төрийн бодлого, шийдвэрт хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг шингээж, нийгмийн толь болсон шийдвэрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.



Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг бий болгоход тууштай хамтран ажилладаг Олон Улсын Парламентын Холбоонд талархал илэрхийлье.
Цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, илүү тэгш, илүү хүн төвтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
“КАННЫН АРСЛАНГУУД 2025” НААДМЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖУУД БОЛОН "GOMONGOLIA" ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ОНЦОЛЖ БАЙНА
Франц Улсын Канн хотноо зохион байгуулагдаж буй "Каннын арслангууд" олон улсын бүтээлч наадмын 72 жилийн түүхэнд анх удаа улс орнууд павильон засаж байгаа бөгөөд Монгол Улс уг бүтээлч наадамд түүчээлэн оролцож, дэлхий дахинд бүтээлч эдийн засаг, соёлын өв болон хөрөнгө оруулалтын чадавхыг харуулсан чухал алхам хийлээ. Энэ нь Монгол Улс дэлхийн бүтээлч болон соёлын салбарт […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт