Чинбатын Номин
Хуваалцах
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэс суурь болсон уламжлалт гар урлалын ай савын “Эсгий ширмэл урлал” өвийг 57 дахь жилдээ өвлөн уламжлуулж буй Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн Долгорын Цэндсүрэн Шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа.
Нүүдэлчин монголчууд бидний уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл “Эсгий ширмэл урлал” өвийг тэрбээр ээж Д.Долгороос 7-р ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж 5 үеэрээ хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.
Эдүгээ 72 настай тэрбээр гавьяаны амралтад гарсныхаа дараа “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эхлэн амжилттай оролцож, 2006-2023 онд 11 аймгийн 28 сумын 1000 шахам иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгуулсан байна.
“Эсгий ширмэл урлал” өвийг язгуур хэв шинжээр нь ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилж, хэрэглээний олон төрлөөр баяжуулан хөгжүүлж, соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжлуулж буйд тань Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо.   Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй