2025 ОНЫ 02 САРЫН 28
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТОДОРЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.
2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнөөдөр “Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулах тухай” А/65 тоот тушаалаар батламжиллаа.
Б.Наранбат нь 1984 онд Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар багийн нутаг “Асгат” хэмээх газар Н.Буяндэлгэрийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүний өвөө Паарайн Наранцогт (1921-2003) нь Монгол Улсын нэрт цуурч, өвлөн уламжлагч байв. Б.Наранбат 6 настайгаасаа эхлэн өвөө болон ааваасаа цуур хөгжмийг гэрийн уламжлалаар сурч, эдүгээ 35 жил өвлөн уламжилж, хөгжүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа шилдэг өвлөн уламжлагчийн нэг юм. Тэрээр 2006 онд Монгол цуурын уламжлалт урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүннү цуурчдын холбоо”-г үүсгэн байгуулж, цуур хөгжмийг урлах, урын санг хамгаалах сургалт, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх арга хэмжээг олон нийтэд зориулан зохион байгуулж ирснээс гадна 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх, 2014-2016 онд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвх санаачлгатай оролцож, 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, цуур хөгжмийн тоглох уламжлалыг 200 гаруй хүнд өвлүүлсэн байна.
Тэрээр цуур хөгжмийн гайхамшгийг дэлхий дахинд сурталчлан таниулах хүрээнд Америкийн Нэгдсэн Улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Тува Улсад аялан тоглолт хийсэн төдийгүй “Цуурын эгшиг баримтат кино”, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлэжээ. Мөн 2006 онд Франц Улсад зохиогдсон “Festival d automive a paris” фестивальд оролцож, Франц Улсын үндэсний радиогийн алтан фондод цуур хөгжмийн 8 аялгууг тоглож хадгалуулжээ.
Б.Наранбат нь 2018 онд зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадмаас “Соёлын биет бус өвийг олон улсад хамгийн их сурталчилж таниулсан өвлөн уламжлагч”-аар шалгарсан, Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2019 оны “Үндэсний жагсаалт батлах тухай” 475 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн шилдэг өвлөн уламжлагч юм.

Мэдээ, мэдээлэл
2025 ОНЫ 06 САРЫН 24
ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ ЗОРИЛТ ХЭВЭЭР БАЙНА
Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх манлайллыг дэмжих нь чухал зорилт хэвээр байна. Өнөөдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын Парламентын Холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийн үеэр парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын чиг хандлага, сайн туршлагуудын талаар санал солилцлоо. Монгол Улсад 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 18
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулан Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам томилогдож, өмнөх сайд Чинбатын Номин тамгаа гардуулан өглөө. Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол […]
Дэлгэрэнгүй
2025 ОНЫ 06 САРЫН 17
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУДААС...
Ард иргэддээ 2021 оноос хойш хийсэн ажлын тайлангаа цувралаар танилцуулж байна. ССАЖЗЯ 2024-2025 онд нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651 мянган хүн хамрагдлаа. Өнгөрсөн хугацаанд спортын салбарыг 4 чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажилласан. Үүнд: Өндөр амжилтын спорт (шигшээ баг, олимп, тив, дэлхийн тэмцээн) Мэргэжлийн спорт (мэргэжлийн лиг, спортын бизнес, санхүүжилтийн тогтолцоо) […]
Дэлгэрэнгүй
Санал хүсэлт